Миний блогт тавтай аялаарай! Танд амжилт хүсье.

Saturday, June 23, 2018

Чойбалсан сумын ЕБСургуулийн тойргийн хамран сургалтын мэдээ



ЧОЙБАЛСАН СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН
 ХАМРАН СУРГАЛТЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ
2017. 11. 01.
6.1. Хамран сургах тойрогт сургуулийн нас /6-14нас/-ны 513 хүүхэд байгаа нь 2016 оны жилийн эцсийн хүн амын тооноос харагдана. Үүний 326 нь буюу 63,7% нь өөрийн сургуульдаа сурч байна. Энэ нь өмнөх жилээс 2 хүрэхгүй %-ийн өсөлттэй гарлаа. Хамран сургалтын цэвэр жин боловсролын төвшингөөр авч үзвэл:
Бага 71,8%, суурь 54,4%, ахлах 46,3% байна. Хамран сургалтын цэвэр жин өсөхгүй байгаа нь ажилгүй иргэд орон унтагт ажиллахаар явсантай холбоотойгоор ахиц өндөр түвшинд хүрэхгүй байна. Хамран сургалтын тоо нэмэгдэж, сургуулийн нийт хүүхдийн 368 байгаа нь санхүүжилтэнд эерэг нөлөө үзүүлэн төсөв санхүү хүрэлцээтэй байх нөхцлийг бүрдүүлдэг.
6.2. Хамран сургалтын хүрээг өргөжүүлэх, хамран сургалтын цэвэр жинг нэмэгдүүлэх үүднээс орон нутгийн болон олон улсын байгууллагуудад төсөл, хөтөлбөр бичин хандсанаар Дорнод аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр “Багш хөгжлийн төв”-ийг 25 сая төгрөгөөр мөн дотуур байрны амьдрах орчинг сайжруулах төсөл 5 сая төгрөгийн төсөл тус тус батлагдсан байна. Мөн Чойбалсан сумын ИТХуралд хүсэлт гарган сумын төсвөөс 4,5 сая төгрөгийн санхүүжилт гарган спорт зааланд гэрэлтүүлэг, бөмбөг, газарзүйн хичээлийн хэрэглэгдэхүүн, математикийн иж бүрдэл кабинет тохижуулах төсөл дэмжигдсэн. Бага ангийн сурагчдын техник сэтгэлгээг тэлэх, шинжлэх ухаанч боловсрол олгоход чиглэгдсэн 5 сая төгрөгийн STEM сургалтын хэрэглэгдэхүүнийг БСШСЯамнаас хөрөнгө оруулалт хийлээ.
6.3. Дээрх хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр хэрэгжснээр боловсролын үнэлэмж өсөн сургалтын орчин сайжирч, эцэг эх, олон хандлагад нөлөөлөн хамран сургалт өсөх болно. Энэ нь энэ хичээлийн жилд өөр сургуульд шилжин явсан хүүхдээсээ шилжин ирж суралцсан хүүхдийн тоо давж гарснаар харж болно.
6.4. Өнгөрсөн хичээлийн жилд ЭЕШалгалтаар аймгийн сургуулиуддаа 11, хөдөөгийн сургуулиудад 1 дүгээр байр эзлэн өнгөрсөн хичээлийн жилээсээ ерөнхий байраа 6-аар ахиулсанд талархан аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, БСУГазрын даргын хамт хичээлийн шинэ жилийн нээлтэнд баяр хүргэсэн нь эцэг эх, олон нийтэд эерэг сэтгэл төрүүлж, шилжин ирж суралцагсдын тоо нэмэгдэхэд тодорхой хэмжээний түлхэц болсон. Сургууль энэ хичээлийн жилд багш, эцэг эх, сурагч, мэргэжлийн багшийн хамтран ажиллах гэрээний төсөл боловсруулж мөрдөн ажиллахаар бэлтгэл ажлаа хангасан. Энэ олон талыг хариуцлагыг нэмэгдүүлж, ажлын үр дүн ахицтай гарах үндэс болно.

No comments:

Post a Comment