ЧОЙБАЛСАН СУМЫН ЕББДСУРГУУЛИЙН
ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧИД
/БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛ
ЭЗЭМШИГЧИД/-ТАЙ
ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ
2017 – 2018 оны хичээлийн жил
НЭГ:
ЗОРИЛГО:
Эцэг эх болон сурагч, багш, удирдах ажилтан хамтран ажиллаж элсэлтийн ерөнхий
шалгалтанд амжилттай оролцон өөрийн сонирхсон мэргэжлээр суралцах
Энэхүү гэрээ нь тухайн хичээлийн жилд
суралцагч бүрийн эцэг эхчүүд, суралцагч, багш, удирдах ажилтан нар хамтран
ажиллах үүргээ тодорхойлж, баталгаажуулна.
Талуудын үүрэг:
1. Сургууль, удирдах ажилтныг төлөөлж сургалтын менежер
үүрэг хүлээнэ.
1.1.
Сургалтын төлөвлөгөө, сургалтын хөтөлбөрийг аль болох
хүүхэд бүрт хүрч, үр дүн гарч байхаар багш нартай хамтран боловсруулж, түүнийг
сайжруулж ажиллана.
1.2.
Сургалтын шинэ дэвшилтэт технологийг судлан, багш нараа
чадваржуулан арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллана.
1.3.
Багш болон эцэг эхчүүд, сурагчидтай сургалт, хүмүүжлийн
ажил үр дүн өгч байгаа эсэхэд хяналт тавин санал асуулга авч, ажлын
төлөвлөгөөгөө тухайн нөхцөлд тохируулан шинэчилж, боловсруулалт хийж ажиллана.
1.4.
Багш нартаа мэргэжлийн болон арга зүйн туслалцаа дэмжлэг
үзүүлж ажиллах үүднээс өөрийгөө ажлын байрандаа болон орон нутгийн хэмжээнд
мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэн ажиллана.
2. Эцэг эх дараах үүрэг хүлээнэ.
2.1.
Өөрийн хүүхэд болон асран хамгаалагчийг төлөөлөн энэхүү
гэрээнд үүрэг хүлээж оролцсон этгээд хүүхдээ сурч боловсрох үйлд нь дор дурдсан
бэлтгэлийг хангаж өгнө.
2.2.
Толь бичиг болон ЭЕШалгалтын эмхтгэл номыг авч өгөх
2.3.
Сургалтын материал авч өгөх
2.4.
Өөрийн
хүүхэдтэйгээ харилцан зөвшилцөж, сонирхсон мэргэжлээрээ суралцах боломжийг нээх үүднээс
мэргэжлийн багш нарт хандан өөрийн хүүхдээ сонгон суралцуулна.
2.5.
Сурагчдад шаардлагатай бичгийн цаас канон, хэвлэх хувилах
машин түүнд хэрэглэх хор зэргийг боломжит байдлаар бэлтгэн АУБагштай хамтран
ажиллах
2.6.
2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн давтлагын
хуваарь гаргасан тул хуваарьт давтлага, хичээл, сургалтын үйл ажиллагааг
таслуулахгүй оролцуулах ба өөр төрлийн үйл ажиллагаа /уралдаан, спорт зааланд
тоглох/-д оролцуулахаас татгалзах
2.7.
Зөвхөн сонгон суралцсан мэргэжлээрээ Элсэлтийн ерөнхий
шалгалтаа өгөх буюу хичээлийн жилд 2 удаа тухайн сонгосон агуулгаар нь төвшин
тогтоох шалгалт /БСУГазраас гарааны үнэлгээ хийх, явцын үнэлгээ хийх/-ыг өгөх
ба 3 дугаар сарын сүүлээр сургуулийн зүгээс авах оношлох шалгалтыг заавал өгнө.
Хэрэв энэхүү төвшин тогтоох шалгалтанд хангалттай үнэлгээ авч чадахгүй бол
өөрийн хүүхдийг тухайн мэргэжлийн хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалт өгүүлэхгүй
байх үүрэг хүлээнэ.
3. Суралцагч дараах үүрэг хүлээнэ.
3.1.
Сургалтын төлөвлөгөө, сургалтын хөтөлбөрт тусгаснаар
цагийн хуваарийг баримталж өөрийн сонголттойгоор сургалтанд хамрагдана.
3.2.
Сурагч та өөрөө дүрэмт хувцас, ном сурах бичиг, хичээлийн
бэлтгэл, толь бичиг, сургалтын материал зэргийг заавал хэрэглээ болгож заншина.
3.3.
Хичээл сургалт, давтлагыг таслах, хоцрох, идэвхгүй оролцох
байдлыг огт гаргахгүй байна.
3.4.
Анги танхим болон сургалтын орчны эд хогшил, сургалтын
тоног төхөөрөмж, сургалтын материал /хэрэглэгдэхүүн, тест, ТӨМ, ном гарын
авлага, тоног төхөөрөмж/-ыг ариг гамтай хэрэглэж, хүлээлгэж өгнө.
3.5.
Түрээсийн сурах бичиг болон номын сангаар дамжуулан хэрэглэж
буй сурах бичгийг хугацаанд нь гэмтээлгүйгээр буцаан өгнө.
3.6.
Дүнгийн хуудсыг улирал бүрийн эцэст анги удирдсан
багшаараа тэмдэглэл хийлгэн эцэг эхчүүддээ хянуулж байна.
3.7.
Багш нартай зүй бусаар харилцаж, ёс зүйн доголдол огт
гаргалгүй соёлтой харилцааг эрхэмлэнэ.
3.8.
ЭЕШалгалтын _________, _________-ийн хичээлд ____, ___ оноог
авна.
3.9.
Өөрийн
эцэг эх, асран хамгаалагч болон мэргэжлийн багш нартай харилцан зөвшилцөж, сонирхсон
мэргэжлээрээ суралцах
боломжоо нээх
үүднээс мэргэжлийн багш нарт хандан өөрийн хүүхдээ сонгон суралцах төдийгүй
зөвхөн сонгон суралцсан мэргэжлээрээ Элсэлтийн ерөнхий шалгалтаа өгөх буюу
хичээлийн жилд 2 удаа тухайн сонгосон агуулгаараа төвшин тогтоох шалгалт өгнө.
Хэрэв энэхүү төвшин тогтоох шалгалтанд хангалттай үнэлгээ авч чадахгүй бол
өөрөө тухайн мэргэжлийн хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалтанд оролцохгүй байх
үүрэг хүлээнэ.
4. Багш дараах үүрэг хүлээнэ.
4.1.
Сургалтын төлөвлөгөө, сургалтын хөтөлбөрийг аль болох
хүүхэд бүрт хүрч, үр дүн гарч байхаар багш нартай хамтран боловсруулж, түүнийг
сайжруулж ажиллахад өдөр бүр анхаарч ажиллана.
4.2.
Ажлын байрандаа болон төвлөрсөн, графикт сургалтанд бие
дааж болон сургуулийн дэмжлэгтэйгээр байнга оролцож, ур чадвар, заах арга зүй,
технологио байнга дээшлүүлж ажиллана.
4.3.
Сургалтын материал, хэрэглэгдэхүүнийг номын сангаар
дамжуулан болон өөрөө бэлтгэн, захиалан сургалт, хүмүүжлийн ажилдаа өдөр тутам
хэрэглэнэ.
4.4.
ЭЕШалгалтын ________________-ийн хичээлд _____оноог
авахуулна.
4.5.
Эцэг эх, асран хамгаалагч болон сурагчидтай харилцан зөвшилцөж, сонирхсон
мэргэжлээр нь
суралцуулах боломжийг нээх үүднээс
мэргэжил /багш/-ийн зүгээс тухайн
хүүхдэд дэмжлэг үзүүлж ажиллана. Үүнд:
-
Элсэлтийн ерөнхий шалгалтын тестийг бүрэн ажиллаж дуусгах
-
Ном сурах бичиг, гарын авлага өөрийн хичээлийн бэлтгэлийг
сайтар хангаж ажиллах
-
Нэмэлт цагаар давтлага өгөх, ганцаарчлан болон хэсгээр
хамтарч ажиллах
-
Эцэг эх, асран хамгаалагчдаас гарсан саналыг өөрийн
ажилдаа тусган тэдэнтэй байнга хамтран ажиллах үүрэг хүлээнэ.
Энэхүү гэрээ нь тухайн хичээлийн жилд хүчин төгөлдөр байх ба хичээлийн
жилийн сүүлийн 7 хоногт дүгнэн үнэлгээг сургуулийн захирал, эцэг эх, асран
хамгаалагчид нь өгнө.